МАНАЙ СУРГУУЛИЙН
ХАМТ ОЛНЫ ЗОРИЛТОТ ҮР ДҮН:
Нээлттэй иргэн
-
Өөрийн дотоод ертөнц, үзэл бодлыг зөв илэрхийлж чаддаг, нээлттэй
-
Бусдын үзэл бодлыг хүндэлж, бусдыг сонсох, тэднээс суралцах чадвартай
-
Мэдэхгүй зүйлээ санаа зовохгүй бусдаас асууж чаддаг байх
-
Багаар хамтран ажиллаж, бусадтай зохицох чадвартай байх
-
Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хурдтай уялдан 21-р зууны мэдээ мэдээллийн солилцох аргачлалтай танилцаж бичгээр, дүрсээр болон яриагаар ойлгодог байх
Шинийг эрэлхийлэгч
-
Аливаа асуудлыг зөв зохистой шийдэх чадвартай, асуудлыг олон талаас харж дүгнэх чадвартай
-
Байнга шинийг эрэлхийлж, өөрийн дотоод “би”-г тогтмол хөгжүүлэх
-
Буруу зөвийн заагийг мэддэг аливаа зүйлд ёс суртахуунтай хандах
Насан туршийн сурах, сургах эрмэлзэлтэй иргэн
-
Өөрийн мэдлэг боловсролд хариуцлагатай хандах
-
Хичээлийн дараах сонгон дугуйланд тогтмол оролцож өөрийгөө хөгжүүлэх
-
Сурсан мэдсэн зүйлээ бусадтай харамгүй хуваалцах чадвартай
-
Өөртөө хэтийн зорилго тавьж түүнд хүрэхийн тулд цагаа зөв зохицуулах чадвартай байх
-
Сурах арга барилаа олж, тогтоон хэрэгжүүлэх
-
Насан туршдаа тасралтгүй боловсрол эзэмших эрмэлзэлтэй байх
Нийгмийн идэвхтэй иргэн
-
Хүрээлэн буй орчин ба хамт олондоо анхаарал халамжтай
-
Хариуцлага бүхий шийдвэр гаргах чадвартай
-
Өөрийн болон бусдын эрүүл мэнд ба аюулгүй байдлыг хангах чадвартай
-
Өөрийн болон бусдын эрхийг мэдэх, хүндэтгэх чадвартай
Хичээнгүй иргэн
-
Цагаа зөв зохицуулах чадвартай
-
Биеэ дааж болон бусадтай хамтран ажиллах чадвартай
-
Шинэ мэдээ мэдээлэл солилцох, хайж олох, судлах чадвартай
-
Сүүлийн үеийн техник технологи ашиглаж мэддэг, аливааг шинээр сурах эрмэлзэлтэй