top of page

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

“Дойче Шуле” сургууль нь бага, дунд, ахлах ангийн боловсролын түвшний агуулыг Монгол улсын боловсролын цөм хөтөлбөр хүрээнд эзэмшүүлэн бага, суурь, бүрэн дунд боловсрол олгоно. Бид Монголын боловсролын стандартыг бүрэн хангаж, суралцагчиддаа герман, англи хос хэлийг эзэмшүүлэхийн зэрэгцээ шинийг бүтээж баталгаатай амьдралын эх үүсвэрийг бий болгох чадваруудыг эзэмшүүлнэ.

Манай сургуулийн хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг нь амьдрах чадварт суралцах хичээлийн хөтөлбөр бөгөөд үүгээрээ бид суралцагчиддаа эрүүл мэндээ хамгаалах, амьдрах ухаанд суралцах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, урлаг спорт, гоо зүйн бүхий л арга хэмжээнд найз нөхөдтэйгээ хамрагдах, хамтран суралцах боломжуудыг нээж өгнө.

СУРАГЧ СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР

  • 1 сарын хугацаатай ХБНГУ болон Ази, Европын улсуудын герман сургуульд , 

  • 1 сарын хугацаатай ХБНГУ-ын  Штутгарт хотын хэлний төвд, 

  • 1 жилийн хугацаатай ХБНГУ-ын аль нэг PASCH- сургуульд суралцах боломжуудыг нээж өгнө

ГЕРМАН ХЭЛНИЙ СУРГАЛТ

Бид герман хэлний сургалтаараа дараах боломжуудыг танд санал болгож байна:

  • Европын хэлний нэгдсэн стандартын түвшинд зөвшөөрөгдсөн герман хэлний сургалтыг эзэмшүүлэнэ,                                                                                 

  • Oлон улсад хүчин төгөлдөр бүхий DSD    хөтөлбөрийн хүрээнд герман хэлний Диплом №1,2 (DSD I, DSD II) болон А1, А2 түвшний сертификаттай шалгалтуудыг өгүүлэнэ,       

  •  Дээрх шалгалтыг өгснөөр ХБНГУ, Австри, Швейцарь улсуудын их дээд сургууль, коллежид хэлний шалгалтгүй элсэх, оюутан болоод цагийн ажлаар хангагдах боломж бүрдэнэ.                                           

  • Герман багштай зуны вакуумжуулсан сургалтанд сайн дураараа хамрагдан  герман хэлийг орчинд нь эзэмшүүлэнэ.                                                                        

  • Cургуульдаа 5-аас дээш жил ажиллаж буй мэргэжлийн ур чадвартай, туршлагатай гадаад, монгол багш нараар хичээл заалгах боломжийг санал болгож байна.       

АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ

Бид англи хэлний сургалтаараа дараах боломжуудыг танд санал болгож байна:

                                                                                   

  • Дойче Шуле сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн Монгол Улсад анхлан хэрэгжүүлж буй Их Британи улсын Оксфордын Их Сургуулийн Оxford ELT хөтөлбөрийг 1-12-р ангиуддаа хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд англи хэлний заах аргын нэгдэлийн бүрэлдүүний 80% нь гадаад багш нар юм. Үүний зэрэгцээ тус хөтөлбөрийг нутагшуулах, багш нарт дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүднээс Oxford University Press буюу Оксфордын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар болох Аптон Олон Улсын Боловсролын Институтийн төлөөлөгч Ирланд улсын иргэн, сургагч багш ноён Рожер Уилан манай сургуульд ажиллаж байна.

  • Англи хэл дээр PUBLIC SPEAKING, DRAMA, BOOK CLUB & JOURNALISM гэсэн сонгон, дугуйлангууд хичээлийн дараа 14:40 цагаас 15:20 цагийн хооронд улирал бүр ажилладаг. 

bottom of page