top of page
_DSC0338.jpg
Захирлын мэндчилгээ,​
  

       Дойче Шуле буюу Герман сургууль нь Герман, Англи хэлний сургалттай ерөнхий боловсролын сургууль юм. Манай  сургуулийн хамт олон  сурагч бүрийг насан туршдаа тасралтгүй суралцах чавдартай, өөрийн суралцах үйл ажллагаандаа  хариуцлагатай ханддаг, ухамсартай, нийгмийн идэвхтэй иргэн болгохын төлөө ажиллаж байна.        

        Бид  ХБНГУ-ын Хилийн Чанад дахь ЕБ-ын асуудал эрхэлсэн Төв Газартай хамтран  үйл ажиллагаа явуулж буй гадаадын түнш сургуулиудын нэг бөгөөд “Ерөнхий боловсрол-Ирээдүйн түнш” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж  байгаа PASCH (Schulen: Partner Der Zukunft) сургууль билээ. Үүний зэрэгцээ Дойче Шуле сургууль нь ХБНГУ-д сурч, ажиллахад шаардагддаг Герман хэлний түвшин тогтоох шалгалт болох  Диплом №1 болон 2-ийн Монгол дахь албан ёсны шалгалтын төв сургууль болсон юм. Дээрх амжилтуудыг манай баг, хамт олон 3 жил хүрэхгүй хугацаанд гаргаж чадсан нь бахархууштай юм. Үүний зэрэгцээ 2019-2020 оны хичээлийн жилд Герман хэл төдийгүй Англи хэлний сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилгынхоо хүрээнд Их Британи улсын Окфордын Их Сургууль, Оксфорд Юниверсити Пресс-ийн эрхлэн гаргадаг Англи хэлний Oxford ELT хөтөлбөрийг Монголд 1-12-р ангиуддаа цогцоор нь 80% гадаад багш нарын бүрэлдэхүүнтэйгээр нэвтрүүлж буй анхны сургууль юм.

             Нийт сурагчиддаа өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө эрдмийн их аяндаа багш, сурган хүмүүжүүлэгчдийнхээ хамтаар хичээл зүтгэл гарган амжилттай суралцахыг  хүсье.   “Хэлтэй  бол жигүүртэй” 



Хүндэтгэсэн,



Д.Жавзмаа

Ерөнхий Боловсролын Дойче Шуле сургуулийн захирал
 

ZFA%20logo%20(1)_edited.png
DSD%20logo%20(1)_edited.png
Schulen_lr8k0t.png
kmk%20%20logo_edited.png
oup_logo.svg_.png
БИДНИЙ ХЭТИЙН ТӨЛӨВ
37302607290_b3c89be062_o.jpg

Бид ирээдүйд Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлийг гүнзгийрүүлж, герман хэлний боловсролын үйлчилгээний чанар, Диплом№ 1,2 хөтөлбөрийн хүртээмжийг сайжруулж, улмаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний герман хэлний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлсэнээр ХБНГУ-ын засгийн газраас баталгаажуулдаг ‘’Хилийн чанад дахь шилдэг Герман сургууль” (Exzellente Deutsche Auslandsschule) үнэлгээнд хүрэх хэтийн төлөвтэй.

БИДНИЙ ТҮҮХ
36891448433_960af70d9f_b.jpg

2002 онд үүсгэн байгуулагдаж, 19 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай сургууль нь 2019 оны хичээлийн жилийн эхэнд Герман хэлний сургалттай сургуулиудын хамгийн дээд амжилт болох ХБНГУ-аас хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй түнш сургуулиудын нэг PASCH (Schulen: Partner Der Zukunft) болсон билээ. Үүний зэрэгцээ Дойче Шуле сургууль нь ХБНГУ-д сурч, ажиллахад шаардагддаг Герман хэлний түвшин тогтоох шалгалт болох  Диплом №1 болон 2-ийн Монгол дахь албан ёсны шалгалтын төв сургууль юм.

bottom of page