top of page

БИДНИЙ АМЖИЛТ

36851026324_af994d9018_o.jpg
  • Бид 2019 оны хичээлийн жилийн эхэнд Герман хэлний сургалттай сургуулиудын хамгийн дээд амжилт болох ХБНГУ-аас хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй түнш сургуулиудын нэг PASCH (Schulen: Partner Der Zukunft) болсон билээ. Үүний зэрэгцээ Дойче Шуле сургууль нь ХБНГУ-д сурч, ажиллахад шаардагддаг Герман хэлний түвшин тогтоох шалгалт болох  Диплом №1 болон 2-ийн Монгол дахь албан ёсны шалгалтын төв сургууль болсон юм. Дээрх амжилтуудыг манай баг, хамт олон 3 жил хүрэхгүй хугацаанд гаргаж чадсан нь бахархууштай юм. Үүний зэрэгцээ 2019-2020 оны хичээлийн жилд Герман хэл төдийгүй Англи хэлний сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилгынхоо хүрээнд Их Британи улсын Окфордын Их Сургууль, Оксфорд Юниверсити Пресс-ийн эрхлэн гаргадаг Англи хэлний Oxford ELT хөтөлбөрийг Монголд 1-12-р ангиуддаа цогцоор нь 80% гадаад багш нарын бүрэлдэхүүнтэйгээр нэвтрүүлж буй анхны сургууль юм.

36891499893_217a300054_o.jpg
  • Герман хэлний DSDII /Диплом №2/-г 85 сурагч,  DSDI /Диплом №1/-г 203 сурагч, А2 түвшний сертификатыг 95 сурагч, А1 түвшний сертификатыг 84 сурагч авсан нь шалгалтанд хамрагдсан сурагчдын 70%-86% -г эзэлж байсан бөгөөд   DSDI /Диплом №1/-ын шалгалт өгсөн сурагчид 100% дипломоо гардан авсан байна.

  • Гоц авъяастай сурагчдыг хамруулдаг DAAD-ын тэтгэлэгт хөтөлбөрт 16 төгсөгч хамрагдан ХБНГУ-ын Засгийн Газрын 100%-ын тэтгэлэгтэй Герман улсад суралцаж байгаа ба нийт төгсөгчдийн 48,3% нь ХБНГУ, АНУ, Швейцарь, Австри, Англи, Солонгос зэрэг орнуудад суралцдаг.

  • Герман хэл дээр жил бүр зохиогддог Олон улсын “ Номын үнэг” мэтгэлцээний тэмцээнд А.Итгэл улсдаа тэргүүн байр эзлэн герман хэлний багш Д. Цэцэгдэлгэрийн хамтаар монгол улсаа төлөөлөн оролцов. Нийт 10 улсаас ирсэн 15 ялагч хүүхдүүд өсвөрийнхний утга зохиолын 4 ном герман хэл дээр уншсан бөгөөд номын сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, ширүүн мэтгэлцээн өрнүүлсэн.

  • Герман хэл судалдаг ЕБС-дын дунд зохиогддог герман хэлний илтгэлийн /PAD/ уралдаанд 4 сурагч тэргүүн байр эзлэн  Герман оронтой танилцах аялал хийсэн. 

  • Англи хэл, хими, дурслэх урлаг, технологи, газарзүй, нийгмийн ухаан, монгол хэл, сэтгэх чавдар, түүхийн хичээлүүдийн улс, хот, дүүргийн төрөлжсөн олимпиадуудаас  багш, сурагчид сурагч 61 алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.

  • Манай сурагчид улс, хот, дүүргийн “Урлагийн наадам”-аас алт, мөнгө, хүрэл медаль,  “Бишгүүрийн улсын уралдаан”,-ы “Улсын хошой аварга”, “Шилдэг тоглогч”, “Шилдэг хамтлаг” шагнал,  Сүхбаатар дүүргийн “Сорил”, “Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн”,-ий бага, дунд насны ангилалд алт, мөнгө, хүрэл медалиуд хүртсэн байна.

  • Сүүлийн 5 жил төгсөгчдийн ЭЕШ-ын оноогоо тогтмол ахиулан  амжилтаа ахиулсаар байна.

  • Сурагч солилцооны хөтөлбөр, зуны вакуумжуулсан сургалтанд 253 сурагч хамрагдсан.

 

Манай сургуулийн сургалт хүмүүжлийн ажлыг багш нарын бүтээлч, гар нийлсэн, чадварлаг хамт олон удирдан явуулдаг.

Сүүлийн 5 жилийн сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд сурагчдын тооны  жил тутмын өсөлт онцгой нөлөөлж амралтын талбай, номын сан, байгалийн ухаан, мэдээлэлзүй, түүх, англи хэл, герман хэл,  технологи, хөгжмийн хичээлүүдийн кабинет, өдөр өнжүүлэх бүлгийн танхим зэргийг шинэчлэн тохижуулж сургалт хүмүүжлийг явуулж байна.

bottom of page