top of page
Захирлын мэндчилгээ,​
  

Эрхэм хүндэт сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд болон Дойче Шуле сургуулийн эрхэм нөхөд та бүхэнд,

Ерөнхий боловсролын Дойче Шуле сургуульд тавтай морилно уу.

Манай сургууль нь сурагч бүрийн академик мэдлэг, хэлний чадвар, хувь хүний хөгжил, ирээдүйн боломжийг цогцоор нь дэмжихийг зорьдог. Бидний хувьд боловсрол гэдэг нь зөвхөн шалгалтад бэлтгэх бус, харин өөртөө итгэлтэй, хариуцлагатай, сониуч, олон улсын орчинд амжилттай ажиллаж амьдрах чадвартай иргэнийг төлөвшүүлэх үйл явц юм.

Дойче Шуле сургуулийн сурагчид Монгол Улсын үндэсний хөтөлбөрийн зэрэгцээ Герман, Англи хэлний мэдлэгээ системтэйгээр хөгжүүлж, DSD болон Oxford ELT хөтөлбөрөөр дамжуулан олон улсын түвшний хэлний чадвар эзэмшдэг. Мөн 11–12-р ангид IB Diploma Programme хэрэгжүүлснээр сурагчдын Монгол, Герман болон дэлхийн бусад улсын их, дээд сургуульд суралцах боломжийг улам өргөжүүлж байна.

Бидний хувьд сургалтын чанараас гадна хүүхэд бүр сургуульдаа аюулгүй, хүндлэгдсэн, дэмжигдсэн, өөрийн байр сууриа илэрхийлэх боломжтой байх нь нэн чухал. Сайн сургалтын үр дүн нь зөвхөн хичээлээс бус, багш-сурагчийн эерэг харилцаа, сурагчийн сайн сайхан байдал, гэр бүл ба сургуулийн нягт хамтын ажиллагаанаас бий болдог гэдэгт бид итгэдэг.

Манай сургуулийн хамт олон хүүхэд бүрийн онцлог, боломжийг хүндэтгэн, багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжиж, сургалтын чанараа тасралтгүй сайжруулан ажиллахыг зорьж байна.

Та бүхнийг манай сургуулийн хөтөлбөр, үйл ажиллагаа, хамт олонтой илүү ойроос танилцаж, Дойче Шуле сургуулийн нэг хэсэг болохыг урьж байна.



Хүндэтгэсэн,

Н.Эрдэнэцэцэг​

Ерөнхий Боловсролын Дойче Шуле сургуулийн захирал
 

ZFA%20logo%20(1)_edited.png
DSD%20logo%20(1)_edited.png
Schulen_lr8k0t.png
kmk%20%20logo_edited.png
oup_logo.svg_.png
БИДНИЙ ХЭТИЙН ТӨЛӨВ
37302607290_b3c89be062_o.jpg

Ерөнхий Боловсролын Дойче Шуле сургууль нь насан туршдаа бие даан тасралтгүй суралцан, хөгжих чадвартай суралцагчдыг төлөвшүүлэх, “СУРАГЧДАА СОНСДОГ БАГШ - СУРГАЛТЫН ЭЕРЭГ” орчинг бүрдүүлэх зорилготой.

Сурагчдад чиглэсэн бидний зорилт нь:

  • Монгол хэл, соёлоороо бахархдаг

  • Герман, Англи хэлийг чанартай эзэмшсэн,

  • Дэлхий нийтийн түүх, соёлын мэдлэгтэй,

  • Даяаршсан хүсэл зорилготой ЭНЭРЭНГҮЙ МОНГОЛ ИРГЭНИЙГ бэлтгэхэд оршино.

Бид сурагчиддаа олон талт сэтгэлгээг хөгжүүлж, бусдыг хүндэтгэдэг, өөрийн үзэл бодолдоо үнэнч, нийгмийн идэвхтэй иргэн болоход нь урам зориг өгч, чиглүүлэх бодлогын хүрээнд ажилладаг билээ.

БИДНИЙ ТҮҮХ
36891448433_960af70d9f_b.jpg

2002 онд үүсгэн байгуулагдаж, 23 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай сургууль нь 2019 оны хичээлийн жилийн эхэнд Герман хэлний сургалттай сургуулиудын хамгийн дээд амжилт болох ХБНГУ-аас хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй түнш сургуулиудын нэг PASCH (Schulen: Partner Der Zukunft) болсон билээ. Үүний зэрэгцээ Дойче Шуле сургууль нь ХБНГУ-д сурч, ажиллахад шаардагддаг Герман хэлний түвшин тогтоох шалгалт болох  Диплом №1 болон 2-ийн Монгол дахь албан ёсны шалгалтын төв сургууль юм.

БИДНИЙ ТҮҮХ
36891448433_960af70d9f_b.jpg

2002 онд үүсгэн байгуулагдаж, 23 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай сургууль нь 2019 оны хичээлийн жилийн эхэнд Герман хэлний сургалттай сургуулиудын хамгийн дээд амжилт болох ХБНГУ-аас хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй түнш сургуулиудын нэг PASCH (Schulen: Partner Der Zukunft) болсон билээ. Үүний зэрэгцээ Дойче Шуле сургууль нь ХБНГУ-д сурч, ажиллахад шаардагддаг Герман хэлний түвшин тогтоох шалгалт болох  Диплом №1 болон 2-ийн Монгол дахь албан ёсны шалгалтын төв сургууль юм.

bottom of page